User Guide

9Монгол
Функцүүдийн тайлбар
Эргэдэг ба буцаах товч
Эргэдэг товч нь үндсэн удирдлага бүхий товч юм. Та
үүнийг дарж янз бүрийн цэсийн сонголтууд руу орж
хийх үйлдлээ сонгох боломжтой.
Эргэдэг товчийг ганц дарах: цахилгаан хэрэгслийг
асаана.
Эргэдэг товчийг удаан дарах: цахилгаан хэрэгслийг
унтраана.
Цахилгаан хэрэгслийг асаасны дараа:
Эргэдэг товчийг дарах: хийх үйлдлээ бататгана.
Эргэдэг товчийг эргүүлэх: янз бүрийн цэсийн
сонголтууд руу орох эсвэл хоолны тохиргоог
өөрчилнө.
Буцаах товчийг ганц дарах: өмнөх алхам руу
буцаана.
Буцаах товчийг удаан дарах: үндсэн цэс рүү буцаана.
Автоматаар хоол бэлдэх програмууд
Автоматаар хоол бэлдэх програмууд Тосгүй шарагчийн гол функцүүдийн
нэг юм. Та янз бүрийн хоолны төрлөөс сонгох боломжтой.
Орц найрлагаа дүүргэх түвшинг тохируулах эсвэл сагсанд хэдэн ширхэг
(жишээ нь тахианы мөч) орц найрлага хийхээ Шарагчид хэлбэл Шарагч
автоматаар таны хоолыг бэлдэх болно.
Хоол бэлдэх явцад таны оролцоо хэрэгтэй бол (сэгсрэх эсвэл шарах гэх мэт)
Шарагч танд мэдэгдэнэ.
Хоолны термометр
Таны Тосгүй шарагч хоолны термометртэй ирдэг
бөгөөд үүнийг хүссэн шаралтын түвшин хүртэл хоол
хийхэд ашиглах боломжтой.
Хоолны термометрийн нэг үзүүрийг хоолонд нөгөө
үзүүрийг хоолны термометрийн залгуурт тавина
(“хоолны термометр” хэсгийг үзнэ үү).
Та хоолны термометрийг
Хоолны термометр хоолны горимууд болон
Автоматаар хоол бэлдэх програмууд горимд
ашиглах боломжтой.