User Guide
Table Of Contents
- Чухал
- Дахин боловсруулах
- Баталгаат хугацаа ба дэмжлэг
- Тохирлын мэдэгдэл
- Програм ба техник хангамжийн шинэчлэлүүд
- Төхөөрөмжийн нийцтэй байдал
- Үйлдвэрийн тохируулга
- Танилцуулга
- Ерөнхий мэдээлэл
- Функцүүдийн тайлбар
- Анх ашиглахын өмнө
- Анхны удаа хэрэглэхээс өмнөх бэлтгэл
- Тосгүй шарагчийг ашиглах
- Хоолны термометрийг ашиглах
- Хоол хийх горимууд
- Бүлээн байлгах
- Миний програмууд
- Хоол бэлдсэн түүх
- Цэвэрлэх
- Хадгалалт
- Асуудал шийдвэрлэх нь
6 Монгол
Дахин боловсруулах
• Энэ тэмдэг нь цахилгаанаар ажилладаг бүтээгдэхүүнүүдийг
айл өрхийн энгийн хог хаягдалтай хамт хаяж болохгүй гэсэн
утгатай. (Зураг 1)
• Цахилгаанаар ажилладаг бүтээгдэхүүнүүдийг тусад нь
цуглуулах талаар өөрийн орныхоо дүрэм журмыг дагаарай.
Баталгаат хугацаа ба дэмжлэг
Philips нь энэ бүтээгдэхүүнд худалдан авалтаас хойш 2 жилийн баталгаа
санал болгодог. Хэрэв доголдол нь буруу ашиглалт эсвэл буруу арчилгаанаас
шалтгаалан үүссэн бол энэхүү баталгаа нь хүчингүй. Онлайнаар илүү
мэдээлэл авах боломжтой, манай www.philips.com/support. вебсайтаар
зочилно уу.
Тохирлын мэдэгдэл
Үүгээр, DAP B.V. HD9880 Шарагч нь 2014/53/EU удирдамжийг дагаж мөрдөж
байгааг мэдэгдэж байна.
ЕХ-ны тохирлын мэдэгдлийн бүрэн эхийг дараах интернет хаягаар авах
боломжтой: https://www.philips.com.
Тосгүй шарагч HD9880 нь 2.4GHz 802.11 b/g/n давтамжтай WiFi модулиар
тоноглогдсон бөгөөд 92,9 мВт EIRP гаралтын дээд хүчин чадалтай.
Програм ба техник хангамжийн шинэчлэлүүд
Шинэчлэлт нь таны нууцлалын аюулгүй байдлыг хангах, Тосгүй шарагч ба
аппликейшныг зохих ёсоор ажиллуулахад чухал ач холбогдолтой юм.
Аппликейшныг үргэлж сүүлийн хувилбараар нь шинэчилнэ үү.
Уг тосгүй шарагч нь цахилгаан хэрэгслийн техник хангамжийг автоматаар
шинэчилдэг.
Жич
• Тосгүй шарагч хамгийн сүүлийн техник хангамжийн хувилбараар
шинэчлэгдэхийг идэвхжүүлэхийн тулд таны Тосгүй шарагч гэрийн WiFi-д
холбогдсон эсэхийг шалгана уу.
• Үргэлж хамгийн сүүлийн үеийн апп болон техникийн хангамжийг
ашиглах.
• Програм хангамжийн сайжруулалтууд байгаа үед шинэчлэл хийгдэх
боломжтой.
• Шарагч нь хүлээх горимд байгаа үед техникийн програмын шинэчлэлт
автоматаар эхэлдэг. Энэ шинэчлэлд хэдэн минут орно. Энэ хугацаанд
Шарагчийг ашиглах боломжгүй.










