User Guide
Table Of Contents
- Чухал
- Дахин боловсруулах
- Баталгаат хугацаа ба дэмжлэг
- Тохирлын мэдэгдэл
- Програм ба техник хангамжийн шинэчлэлүүд
- Төхөөрөмжийн нийцтэй байдал
- Үйлдвэрийн тохируулга
- Танилцуулга
- Ерөнхий мэдээлэл
- Функцүүдийн тайлбар
- Анх ашиглахын өмнө
- Анхны удаа хэрэглэхээс өмнөх бэлтгэл
- Тосгүй шарагчийг ашиглах
- Хоолны термометрийг ашиглах
- Хоол хийх горимууд
- Бүлээн байлгах
- Миний програмууд
- Хоол бэлдсэн түүх
- Цэвэрлэх
- Хадгалалт
- Асуудал шийдвэрлэх нь
4 Монгол
• Хүүхдүүдийг тус гэр ахуйн цахилгаан хэрэгслээр тоглуулахгүй байх үүднээс
хянах нь зүйтэй.
• Энэ гэр ахуйн хэрэгслийг бие мах бодын, мэдрэхүйн болон оюуны чадамж
багатай хүмүүс (хүүхдүүдэд хамаатай) ашиглах зориулалтгүй бөгөөд
тэдний аюулгүй байдалд хариуцлага хүлээх хэн нэгэн тус цахилгаан
хэрэгслийг ашиглахтай холбогдуулан заавар өгч, хараа хяналттайгаар
ашиглаагүй л бол хориглоно.
• Цэвэрлэх болон хэрэглэгчийн засварын үйл ажиллагааг хүүхдүүд хараа
хяналтгүй хийж болохгүй.
• Гэр ахуйн цахилгаан хэрэгслийг хананд эсвэл бусад гэр ахуйн цахилгаан
хэрэгсэлтэй налуулж байрлуулж болохгүй. Гэр ахуйн цахилгаан хэрэгслийн
ар тал, хоёр тал, дээрээс дор хаяж 10 см зай үлдээгээрэй. Гэр ахуйн
цахилгаан хэрэгслийн дээд талд юу ч бүү байрлуул.
• Халуун агаартай шарах үеэр халуун уур нь агаарын гаралтын хавхлагаар
гардаг. Гар, нүүрээ уур болон агаар гарах хавхлагаас аюулгүй зайд байлга.
Мөн савыг гэр ахуйн цахилгаан хэрэгслээс авахдаа халуун уур, агаараас
болгоомжил.
• Гэр ахуйн цахилгаан хэрэгсэлд хөнгөн орц эсвэл зориулалтын жигнэх цаас
хэрэглэж болохгүй.
• Ашиглах явцад хүрч болохуйц гадаргуу нь халах болно.
• Төмс хадгалах: Температур нь хадгалсан төмсний төрөлд тохирсон байх
ёстой бөгөөд бэлтгэсэн хүнсэнд акриламид үүсэх эрсдэлийг багасгахын
тулд 6°C-ээс дээш байх ёстой.
• Савыг хэзээ ч тосоор дүүргэж болохгүй.
• Энэ гэр ахуйн цахилгаан хэрэгсэл нь 5°C-40°C хэмтэй орчны температурт
ашиглагдахаар зориулагдсан.
• Гэр ахуйн цахилгаан хэрэгслийг холбохын өмнө тухайн гэр ахуйн
цахилгаан хэрэгсэл дээр заасан хүчдэл тухайн орон нутгийн үндсэн
цахилгаан хүчдэлтэй таарч байгаа эсэхийг шалгана уу.
• Залгуурын утсыг халуун гадаргуугаас хол байлга.
• Гэр ахуйн цахилгаан хэрэгслийг ширээний бүтээлэг, хөшиг гэх мэт
шатамхай материал дээр эсвэл ойролцоо байрлуулж болохгүй.
• Гэр ахуйн цахилгаан хэрэгслийг энэхүү гарын авлагад зааснаас өөр
зорилгоор бүү ашигла, зөвхөн анхны Philips дагалдах хэрэгслийг ашигла.
• Тус гэр ахуйн цахилгаан хэрэгслийг хараа хяналтгүй орхиж болохгүй.
• Гэр ахуйн цахилгаан хэрэгслийг ашиглах явцад болон дараа нь сав, сагс ба
дагалдах хэрэгслүүд нь халдаг тул үргэлж болгоомжтой харьцах хэрэгтэй.
• Анх удаагаа тухайн гэр ахуйн цахилгаан хэрэгслийг ашиглахын өмнө
хоолонд хүрсэн эд ангийг бүхэлд нь цэвэрлэнэ. Гарын авлага дээрх
зааварчилгаанаас лавлана уу.
Сэрэмжлүүлэг
• Энэ гэр ахуйн цахилгаан хэрэгсэл нь зөвхөн гэр ахуйд ашиглах
зориулалттай. Үүнийг дэлгүүр, албан газар, ферм, болон бусад ажлын
орчны гал зууханд ашиглах зориулалтгүй. Мөн зочид буудал, дэн буудал,










