User Guide
Table Of Contents
- Чухал
- Дахин боловсруулах
- Баталгаат хугацаа ба дэмжлэг
- Тохирлын мэдэгдэл
- Програм ба техник хангамжийн шинэчлэлүүд
- Төхөөрөмжийн нийцтэй байдал
- Үйлдвэрийн тохируулга
- Танилцуулга
- Ерөнхий мэдээлэл
- Функцүүдийн тайлбар
- Анх ашиглахын өмнө
- Анхны удаа хэрэглэхээс өмнөх бэлтгэл
- Тосгүй шарагчийг ашиглах
- Хоолны термометрийг ашиглах
- Хоол хийх горимууд
- Бүлээн байлгах
- Миний програмууд
- Хоол бэлдсэн түүх
- Цэвэрлэх
- Хадгалалт
- Асуудал шийдвэрлэх нь
3Монгол
Чухал
Гэр ахуйн хэрэгслийг ашиглахын өмнө тус чухал мэдээлэл агуулсан бичиг
баримтыг сайтар уншиж, дараа ашиглах үүднээс хадгална уу.
Аюул
• Гэр ахуйн цахилгаан хэрэгслийг халуун хийн зуух эсвэл бүх төрлийн
цахилгаан зуух, плиткний ойролцоо эсвэл халаасан шарах шүүгээнд
байрлуулж болохгүй.
• Гэр ахуйн цахилгаан хэрэгслийг огт усанд дүрж, гоожуурын усанд зайлж
болохгүй.
• Цахилгаанд цохиулахаас урьдчилан сэргийлэхийн тулд гэр ахуйн
цахилгаан хэрэгсэл рүү ус эсвэл бусад шингэн оруулахгүй байх.
• Халаагч элементүүдтэй холболт үүсэхээс урьдчилан сэргийлэхийн тулд
шарагдах орцыг үргэлж сагсанд хийнэ.
• Гэр ахуйн цахилгаан хэрэгсэл ажиллаж байх үед агаарын оролт, гаралтын
хавхлагыг бүү тагла.
• Галын аюулд хүргэж болзошгүй тул савыг тосоор дүүргэж болохгүй.
• Залгуур, залгуурын утас, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл өөрөө гэмтсэн бол
гэр ахуйн цахилгаан хэрэгслийг бүү ашигла.
• Гэр ахуйн цахилгаан хэрэгсэл ажиллаж байх үед дотор талд нь огт хүрч
болохгүй.
• Сагсанд заасан хэмжээнээс хэтрүүлсэн хүнс хийж болохгүй.
• Халаагч нь сул, халаагчид ямар ч хүнс наалдаагүй эсэхийг үргэлж
шалгаарай.
Анхааруулга
• Хэрэв тэжээлийн залгуурын утас гэмтсэн бол Philips, түүний засвар
үйлчилгээний ажилтан аль эсвэл төстэй мэргэжлийн хүн учирч болох
аюулаас сэргийлэн солих ёстой.
• Тус гэр ахуйн цахилгаан хэрэгслийг газардуулсан ханын эм залгуурт зөвхөн
залгана. Залгуурыг ханын эм залгуурт зөв оруулсан эсэхээ байнга шалга.
• Тус гэр ахуйн цахилгаан хэрэгсэл нь гадаад цаг тохируулах механизм эсвэл
тусдаа алсын удирдлагын системээр ажиллахаар зориулагдаагүй.
• Ашиглах явцад хүрч болохуйц гадаргуу нь халж болзошгүй.










