User Guide
Table Of Contents
- Чухал
- Дахин боловсруулах
- Баталгаат хугацаа ба дэмжлэг
- Тохирлын мэдэгдэл
- Програм ба техник хангамжийн шинэчлэлүүд
- Төхөөрөмжийн нийцтэй байдал
- Үйлдвэрийн тохируулга
- Танилцуулга
- Ерөнхий мэдээлэл
- Функцүүдийн тайлбар
- Анх ашиглахын өмнө
- Анхны удаа хэрэглэхээс өмнөх бэлтгэл
- Тосгүй шарагчийг ашиглах
- Хоолны термометрийг ашиглах
- Хоол хийх горимууд
- Бүлээн байлгах
- Миний програмууд
- Хоол бэлдсэн түүх
- Цэвэрлэх
- Хадгалалт
- Асуудал шийдвэрлэх нь
23Монгол
3. Эргэдэг товчийг эргүүлж температурыг тохируулна. Та 40°C-ээс 200°C
хооронд температурыг сонгох боломжтой. Эргэдэг товчийг дарж
сонголтоо баталгаажуулна.
4. Эргэдэг товчийг эргүүлж шарах хурдыг тохируулна. Нам хурд ба өндөр
хурдын аль нэгийг сонгож болно. Эргэдэг товчийг дарж сонголтоо
баталгаажуулна.
• Дараа сонгосон параметрүүдийн хамт ерөнхий тоймыг харна.
Хэрэв та хоол хийх тохиргоог өөрчлөхийг хүсвэл эргэдэг товчийг
өөрчлөхийг хүссэн параметр рүүгээ эргүүлнэ үү. Параметрийг
өөрчлөхдөө дарж эргүүлнэ. Хоол бэлдэх бүх параметрүүдийг
баталгаажуулсны дараа эргэдэг товчийг дарж хоол хийж эхэлнэ.
Таймер урвуу тоолохыг харна.
Жич
• Хэрэв та хоол хийх хугацааны дунд сэгсрэх сануулга авахыг хүсвэл сэгсрэх
сануулгыг идэвхжүүлсэн эсэхийг шалгана уу.
• Хоол хийх явцад эргэдэг товчийг дарж Тосгүй шарагчаа түр зогсоож
болно. Парамeтрүүдээ тохируулахад дээрх алхмуудыг дагана уу. Хоолоо
үргэлжлүүлж хийхдээ эргэдэг товчийг дахин дарна.
Хоолны термометр
1. “Хоолны термометр" сонгогдох хүртэл эргэдэг товчийг эргүүлнэ. Энэ
горимд ороход эргэдэг товчийг дарна уу.
2. Эргэдэг товчийг эргүүлж хүссэн үндсэн температурыг (хоолны
термометрийн үзүүрт хэмжсэн) тохируулна. Та 30-с 99°C хооронд
температур сонгох боломжтой. Эргэдэг товчийг дарж сонголтоо
баталгаажуулна.
• Температурын датчикийн үзүүрийг хоолныхоо хаана байрлуулах,
кабелийг хоол хийх тасалгаанаас гадагшаа шүүгээ хаагддаг байдлаар
хэрхэн байрлуулахыг дүрст хөдөлгөөнөөр харуулна.
3. Кабелийг хоолны термометрийн залгуурт залгана уу.
Жич
• Эргэдэг товчийг дарж дүрст хөдөлгөөнийг үзэхгүй алгасахыг сонгоно.










