User Guide
Table Of Contents
- Чухал
- Дахин боловсруулах
- Баталгаат хугацаа ба дэмжлэг
- Тохирлын мэдэгдэл
- Програм ба техник хангамжийн шинэчлэлүүд
- Төхөөрөмжийн нийцтэй байдал
- Үйлдвэрийн тохируулга
- Танилцуулга
- Ерөнхий мэдээлэл
- Функцүүдийн тайлбар
- Анх ашиглахын өмнө
- Анхны удаа хэрэглэхээс өмнөх бэлтгэл
- Тосгүй шарагчийг ашиглах
- Хоолны термометрийг ашиглах
- Хоол хийх горимууд
- Бүлээн байлгах
- Миний програмууд
- Хоол бэлдсэн түүх
- Цэвэрлэх
- Хадгалалт
- Асуудал шийдвэрлэх нь
14 Монгол
Жич
• Бид NutriU аппыг татаж авч цахилгаан хэрэгслээ анхны удаагаа
тохируулж дуусмагц Тосгүй шарагчаа уг аппликейшнд нэмэхийг зөвлөж
байна. Энэ нь танд Шарагчаа бүрэн хэмжээгээр ашиглах, тухайлбал
алсаас хоол хийх (жор эсвэл Автоматаар хоол бэлдэх програмуудыг
аппликейшнээс эхлүүлэх, хоол хийж дууссаны дараа мэдэгдэл
авах гэх мэт) болон хамгийн сүүлийн үеийн програм хангамжийн
шинэчлэлтүүдийг авах боломжийг олгоно.
7. QR код гарч ирнэ. Үүнийг уншуулж NutriU апп
татаж авна.
Зөвлөмж
• Та мөн NutriU аппликейшныг App Store-с эсвэл
www.philips.com/NutriU веб сайтаас татаж авах
боломжтой.
8. NutriU аппликейшныг нээж бүртгүүлэх үйл явцыг дагана уу.
9. Аппликейшн дэх алхмуудыг дагаж Шарагчаа WiFi-тай холбож Шарагчаа
ухаалаг төхөөрөмжтэй хослуулна уу.
Чухал
• Алсын удирдлага: та аппликейшнээр дамжуулан Шарагчаа алсаас
удирдах боломжтой (жишээ нь жор илгээх, хоол хийхийг түр зогсоох
гэх мэт) гэхдээ NutriU аппликейшнээс өөрийнхөө NutriU профиль
дотор “алсын удирдлагын зөвшөөрлийг” өгсөн байх хэрэгтэй.
• Шарагчаа 2.4 Ггц 802.11 b/g/n гэрийн WiFi сүлжээнд холбохыг анхаарна уу.
• Дан ганц хэрэглэгчтэй хослуулах: Шарагчийг нэг удаад зөвхөн нэг
хэрэглэгч алсаас удирдах боломжтой. Хэрэв хоёр дахь хэрэглэгч
Шарагчийг удирдаж, NutriU аппликейшныг хэрэглэхийг хүсвэл
тухайн хэрэглэгч хослуулах үйл явцыг дагаж мөрдөх хэрэгтэй.
Хослуулсны дараа эхний хэрэглэгчийг автоматаар хасна.
• WiFi тохируулах ажиллагааг аппликэйшнээр цуцлах эсвэл Шарагчийг
салгах аргаар цуцлах боломжтой.










