User Guide
Table Of Contents
- Чухал
- Дахин боловсруулах
- Баталгаат хугацаа ба дэмжлэг
- Тохирлын мэдэгдэл
- Програм ба техник хангамжийн шинэчлэлүүд
- Төхөөрөмжийн нийцтэй байдал
- Үйлдвэрийн тохируулга
- Танилцуулга
- Ерөнхий мэдээлэл
- Функцүүдийн тайлбар
- Анх ашиглахын өмнө
- Анхны удаа хэрэглэхээс өмнөх бэлтгэл
- Тосгүй шарагчийг ашиглах
- Хоолны термометрийг ашиглах
- Хоол хийх горимууд
- Бүлээн байлгах
- Миний програмууд
- Хоол бэлдсэн түүх
- Цэвэрлэх
- Хадгалалт
- Асуудал шийдвэрлэх нь
11Монгол
Бүлээн байлгах функц
Таны Тосгүй шарагч бүлээн байлгах горимтой. Та бүлээн байлгах горимыг
хоол хийж дууссаны дараа шууд идэвхжүүлэх эсвэл үндсэн цэсээс бүлээн
байлгах горим руу шилжүүлэх боломжтой.
Миний програмууд
Та өөрийн дуртай Автоматаар хоол бэлдэх програмууд, жорын тохиргоо
эсвэл гараар хоол хийх тохиргоог “Миний програмууд” дотор хадгалах
боломжтой. Таны жагсаалтад 20 хүртэлх зүйл хадгалж болно. Тухайн
хадгалсан зүйлээ сонгож шууд хоол бэлдэж эхэлнэ.
Хоол бэлдсэн түүх
Та сүүлд бэлдсэн хоолны зүйлсээ “Хоол бэлдсэн түүх” дотроос олох
боломжтой. Та сүүлийн 20 хоолны жагсаалтыг харах боломжтой. Тухайн
хадгалсан зүйлээ сонгож шууд хоол бэлдэж эхэлнэ.
Үнэлэх функц
Хоол хийсний дараа Автоматаар хоол бэлдэх програмууд болон бүх
NutriU жоруудаа үнэлэх боломжтой. Үнэлгээ автоматаар хадгалагдах
ба үүнийг “Миний програмууд” ба “Хоол бэлдсэн түүх” дотроос олох
боломжтой. Таны үнэлгээ Автоматаар хоол бэлдэх програмууд ба жоруудыг
сайжруулахад туслах болно.
Цэвэрлэх сануулга
Үе үе танд Тосгүй шарагчийн дотор талыг цэвэрлэх сануулга ирдэг.
“Тохиргоо” дотроос цэвэрлэх сануулгыг идэвхгүй болгох боломжтой.
Сэгсрэх сануулга
Гар тохиргоогоор хоол бэлдэх үед хоол бэлдэх хугацааны дунд та сэгсрэх
сануулга авах болно. “Тохиргоо” дотроос сэгсрэх сануулгыг идэвхгүй
болгох боломжтой.
Дууны мэдэгдлүүд
Заримдаа та дуу сонсоно, жишээлбэл цахилгаан хэрэгсэл хоол бэлдэж
дуусахад эсвэл хоол хийх явцад хоолыг сэгсрэх эсвэл эргүүлэх гэх мэт таны
оролцоо шаардлагатай тохиолдолд.
Текст бүхий цонх
Бүх цэсийн дэлгэцүүд текст бүхий цонхтой ирдэг ба энэ нь танд цэсийг
сонгож чиглүүлэхэд тусална.










