User Guide
Table Of Contents
- Чухал
- Дахин боловсруулах
- Баталгаат хугацаа ба дэмжлэг
- Тохирлын мэдэгдэл
- Програм ба техник хангамжийн шинэчлэлүүд
- Төхөөрөмжийн нийцтэй байдал
- Үйлдвэрийн тохируулга
- Танилцуулга
- Ерөнхий мэдээлэл
- Функцүүдийн тайлбар
- Анх ашиглахын өмнө
- Анхны удаа хэрэглэхээс өмнөх бэлтгэл
- Тосгүй шарагчийг ашиглах
- Хоолны термометрийг ашиглах
- Хоол хийх горимууд
- Бүлээн байлгах
- Миний програмууд
- Хоол бэлдсэн түүх
- Цэвэрлэх
- Хадгалалт
- Асуудал шийдвэрлэх нь
10 Монгол
Хоол бэлдэх хугацаа
“Гар аргаар хоол бэлдэх” хоолны горимд хоол бэлдэх хугацааг 1 минутаас
180 минут хүртэл тохируулж болно.
“Автоматаар хоол бэлдэх програмууд” хоолны горимд та хоол бэлдэх
хугацааг тохируулах шаардлагагүй, учир нь Автоматаар хоол бэлдэх
програм нь таны хоолыг порцын хэмжээ, шаралтын түвшнээс хамаарч таны
хоолыг бэлдэнэ.
“Хоолны термометр” горимд та хоол бэлдэх хугацааг тохируулах
шаардлагагүй, учир нь хоолны термометрт тохируулсан температурт
хүрмэгц хоол бэлдэж дуусна.
Хоол бэлдэх температур
“Гар аргаар хоол бэлдэх” ба “Хоолны термометр” зэрэг хоолны
горимуудад хоол бэлдэх температурыг 40°C-с 200°C хооронд тохируулж
болно.
“Автоматаар хоол бэлдэх програмууд” хоолны горимд та хоол бэлдэх
температур тохируулах шаардлагагүй, учир нь хоол бэлдэх температурыг
автоматаар тохируулна.
Үндсэн температур
“Хоолны термометр” хоолны горимд хоолны үндсэн температурыг
тохируулах боломжтой. Хоолны төв хэсгийн температур хоол бэлдэж
дуусахад тохируулсан үндсэн температурт хүрнэ.
Жич
• Үндсэн температур нь хоол бэлдэх температуртай ижил биш.
Өндөр, нам шарах хурд
Таны Тосгүй шарагч хоёр өөр төрлийн шарах хурдны тохиргоотой ирдэг,
Нам шарах хурд ( ) ба Өндөр шарах хурд ( ).
“Автоматаар хоол бэлдэх програмууд” хоолны горимд шарах хурдыг
автоматаар тохируулна.
“Гар аргаар хоол бэлдэх” эсвэл “Хоолны термометр” зэрэг хоолны
горимуудад шарах хурдыг гараар тохируулах хэрэгтэй.
Лазанья, шарсан мах, бялуу гэх мэт ердийн зууханд таваг хийх, удаан
хоол хийх үед шарах хурд бага байвал зүгээр. Шарсан төмс, тахианы цул,
загасны мөч гэх мэт Тосгүй шарагчаар бэлдэх хоолнууд болон богино
хугацаанд бэлдэх хоолонд өндөр шарах хурд ашиглана.










